"Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэгч байгууллагуудын нэгдсэн хэлэлцүүлэг, зөвлөгөөн" 2024 оны 9-р сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар зохион байгуулж, planetGOLD Монгол төсөл дэмжин ажиллав.