дээвэр холбоо уулзалт

planetGOLD төсөл болон Филиппин Улсын Засгийн газрын төлөөлөл Монголын бичил уурхайн салбартай танилцав

News

23 September 2024

Countries:

НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага (НҮБАҮХБ), Филиппин Улсын Байгаль орчин, байгалийн баялгийн яам, тус улсын Камаринс Норт мужийн захиргаа, Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөл (АБУЗ), planetGOLD Филиппин төслийн төлөөлөл Монгол Улсын бичил уурхайн салбарын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудалд авч буй бодлогын болон бусад арга хэмжээний талаар төдийгүй planetGOLD Монгол төслийн зүгээс алтны бичил уурхайн салбарыг албажуулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд төр, мэргэжлийн холбоотой хэрхэн үр дүнтэй хамтран ажиллаж буй талаар туршлага судлахаар 2024 оны 9-р сарын 23-ны өдөр албан уулзалтуудад оролцов. 

Уулзалт Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (МБУНДХ)-оос эхэллээ. Тус холбоо нь 2013 онд байгуулагдсан, салбарын тэргүүлэх мэргэжлийн холбоо юм. Уулзалтын эхэнд холбооны Гүйцэтгэх захирал Б.Цэрэнчунт Монголын бичил уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өгөв. Мөн тэрээр холбоо нь бичил уурхайн нэгдсэн мэдээллийн сан байгуулах замаар салбарын албажуулалтыг дэмжих, салбарын нийгэм-эдийн засгийн үнэлгээ хийж, дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөө гаргах, төрийн бодлогын суурь бичиг баримт болгох чиглэлд ажиллаж буйгаа танилцуулж, planetGOLD Монгол төслийн гүйцэтгэгч байгууллага болох АБУЗ болон НҮБАҮХБ-ын зүгээс эдгээр чиглэлд хамтран ажиллах боломж бий эсэх талаар санал солилцов. 

МБУНДХ уулзалт 1

Түүнчлэн холбооны ТУЗ-ийн дарга Н.Нарантөгс Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын санаачилгаар өнгөрсөн Баасан гарагт зохион байгуулагдсан “Бичил уурхайн нэгдсэн зөвлөгөөн” нь тус салбарын гацааг арилгах, бичил уурхайчид олборлох үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бий болоход чухал дэмжлэг болсон үйл явдал болсныг онцолж, улмаар тус салбарын үйл ажиллагаа жигдрэх, хөгжих төлөвтэй болсныг онцлон тэмдэглэв.

МБУНДХ уулзалт 1

НҮБАҮХБ-ын төсөл хариуцсан зохицуулагч Хоа Лай холбооны зүгээс хэрэгжүүлэхээр зорьж буй нийгэм-эдийн засгийн үнэлгээ нь бичил уурхайн салбарыг албажуулж, улмаар орон нутаг дахь мянга мянган бичил уурхайчдын аж амьдралыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэртэй ажил болохыг онцолж, тус санаачилгын талаар албаны хүмүүст мэдээлж, хамтран ажиллах боломжийн талаар судлахаа цохон тэмдэглэв. 

МБУНДХ уулзалт 1

АБУЗ-ийн Гүйцэтгэх захирал Рожер Тиссот МБУНДХ нь planetGOLD Монгол төсөлтэй үргэлж идэвхтэй, үр дүнтэй хамтран ажилладагт талархахын ялдамд, АБУЗ-ийн зүгээс холбооны хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр зорьж буй ажлуудад хамтран ажиллахад нээлттэй болохоо мэдэгдэв. 

МБУНДХ уулзалт 1
Нүүрэн талын эгнээнд зүүн гар талаас: planetGOLD Филиппин төслийн менежер Абигэйл Окате, НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагын Төсөл хариуцсан зохицуулагч Хоа Лай, Филиппин Улсын Камаринс Норт мужийн захиргааны Мэдээллийн ажилтан Сара Марие Авиадо, Алтны бичил уурхайн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Рожер Тиссо, МБУНДХ-ны ТУЗ-ийн дарга Н.Нарантөгс, МБУНДХ-ны Гүйцэтгэх захирал Б.Цэрэнчунт Арын эгнээнд зүүн гар талаас: planetGOLD Филиппин төслийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Даун По Кюмкю, planetGOLD Филиппин төслийн Хяналт, үнэлгээний мэргэжилтэн Милдред Арукан, Филиппин Улсын Байгаль орчин, байгалийн баялгийн яамны Уул уурхай, газарзүйн шинжлэх ухааны газрын Уул уурхайн технологийн хэлтсийн дарга Донлд М.Офалса, Филиппин Улсын Байгаль орчин, байгалийн баялгийн яамны Уул уурхай, газарзүйн шинжлэх ухааны газрын Уул уурхайн зөвшөөрлийн хэлтсийн инженер Жумар В.Сиосон, planetGOLD Монгол төслийн менежер Б.Алтанбагана, АБУЗ-ийн Олон улсын үйл ажиллагаа хариуцсан менежер Дуглас Као

Add new comment

Your email will not be displayed publicly.

CAPTCHA