ЭЗХАХБ-ын зөрчил мөргөлдөөн, өндөр эрсдэлтэй нутаг дэвсгэрээс гаралтай эрдэс баялгийн хариуцлагатай нийлүүлэлтийн сүлжээний магадлан шинжилгээний удирдамж нь зөрчил мөргөлдөөнтэй нутаг дэвсгэрээс гаралтай эрдэс баялгийн хариуцлагатай нийлүүлэлтийн сүлжээний удирдлагын талаарх засгийн газруудын дэмжлэг бүхий олон оролцогч талуудын анх удаагийн хамтын санаачилга юм. Тус удирдамжийн зорилго нь хүний эрхийг дээдлэн хүндэтгэх, эрдэс баялагт чиглэсэн үйл ажиллагаагаар дамжуулж зөрчил, мөргөлдөөнийг өдөөн дэмжихээс сэргийлэхэд нь компаниудад туслахад оршино. Түүнчлэн улс орнууд байгалийн баялгаасаа өгөөж хүртэхийн сацуу эрдэс баялаг олборлох, худалдах үйл ажиллагааг мөргөлдөөн, хүний эрхийн зөрчил, аюултай нөхцөлд хүргэх зорилгоор ашиглахаас сэргийлж, эрдэс баялгийн ил тод нийлүүлэлтийн сүлжээ, байгууллагын тогтвортой оролцоог төлөвшүүлэн бий болгох зорилгыг энэхүү удирдамж агуулсан болно. ЭЗХАХБ-ын тус удирдамжид багтсан Цагаан тугалга, Тантал, Вольфрам, Алт зэрэг эрдэс баялгийн талаарх нэмэлт хавсралт зөвлөмжүүд нь компаниудын хувьд дээрх эрдэс баялгийг зөрчил мөргөлдөөн үүсгэх зорилгоор бус энх тайван болон хөгжил дэвшлийг дэмжих зорилгоор хариуцлагатайгаар худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлэх иж бүрэн хэрэгсэл болно.
planetGOLD Монгол төсөл энэхүү удирдамжийн хэсэгчилсэн орчуулгыг хийж гүйцэтгэв.
Topics: