panel

Бичил уурхайн салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломж бүрдэв

"Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэгч байгууллагуудын нэгдсэн хэлэлцүүлэг, зөвлөгөөн" 2024 оны 9-р сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар зохион байгуулж, planetGOLD Монгол төсөл дэмжин ажиллав. Мөн Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо зөвлөгөөний хамтран зохион байгуулагчаар оролцов.

Зөвлөгөөнийг нээж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан үг хэллээ. Тэрээр Монголын төр засгийн зүгээс бичил уурхайн салбарын нөхцөл байдлыг сайтар ойлгож, зөв зохицуулалт хийх нь зүйтэй тул ийнхүү салбарт оролцож буй бүх талуудыг нэгтгэн энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж буйг онцлон дурдав.

News

20 September 2024

Knowledge Areas:

Countries:

tuvaan
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан

Зөвлөгөөнд бичил уурхай бүхий аймгуудын удирдлага, холбогдох төрийн албан хаагчид, бичил уурхайчид бүхий 250 орчим хүн оролцов. 

оролцогчид
Зөвлөгөөнд оролцогчид

planetGOLD Монгол төслийн Орон нутаг хариуцсан зохицуулагч Д.Хишгээ зөвлөгөөний үеэр илтгэл тавьж, улс орнуудын бичил уурхайн туршлагыг хуваалцлаа.

Дэлхий дахин дахь алтны үнийн тогтвортой өсөлт, уламжлал аж ахуйд тулгарч буй сорилтууд, ажилгүйдэл, тухайн улс орны уул уурхайн үйлдвэрлэлийн цар хүрээ зэргээс хамаарч бичил уурхайн олборлолт нэмэгдэж, олон сая иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсоор байна. Иймд бичил уурхайн салбарыг албажуулах замаар эерэг боломжийг бий болгох, бичил уурхайг алтны нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талын хувьд авч үзэх олон улсын хандлага бий болж байгааг дурдав. Мөн илтгэлийн үеэр Филиппин, Эквадор, Этиоп зэрэг улсуудын бичил уурхайн онцлог, нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалтууд, сургамж, авч болох туршлагын талаар мэдээлэл өгөв.

KD
planetGOLD Монгол төслийн Орон нутаг хариуцсан зохицуулагч Д.Хишгээ

Түүнчлэн planetGOLD Монгол төслийн менежер Б.Алтанбагана тус зөвлөгөөний ач холбогдол болоод төслийн зүгээс бичил уурхайн салбар, тэр дундаа алтны бичил уурхайн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар онцолж хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгөв.

AB
planetGOLD Монгол төслийн менежер Б.Алтанбагана

Зөвлөгөөний үр дүнд оролцогч талууд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хүрээнд бичил уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулах, цаашид шаардлагатай өөрчлөлтийг хууль, журамд тусгуулан ажиллахаар тохиролцлоо.

panel
Панел хэлэлцүүлэгт оролцогчид

planetGOLD Монгол төсөл "Бичил уурхайн нэгдсэн зөвлөгөөн"-ийг дэмжин ажиллаж, эрхлэн гаргасан салбарын холбогдол бүхий тайлан, судалгаагаа зөвлөгөөнд оролцогчдод мөн танилцуулсан юм. Төслийн зүгээс байгальд ээлтэй цахим хэрэглээг дэмжин, дижитал хэлбэрээр материалуудаа түгээхийг зорьж байна. 

материал
planetGOLD Монгол төслөөс эрхлэн гаргасан судалгаанай тайлан, мэдлэг түгээх бусад материалууд

Add new comment

Your email will not be displayed publicly.

CAPTCHA