News
17 June 2024
Countries:
planetGOLD хөтөлбөрийн "Глобал Чуулган" 2024 оны 6-р сарын 3-5-ны өдрүүдэд Филиппин Улсад болж, уг чуулганд planetGOLD Монгол төслийн төлөөлөл Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны төлөөллийн хамтаар оролцов.
Чуулганд уг хөтөлбөрийн үндсэн санхүүжүүлэгч байгууллага болох Даян дэлхийн байгаль орчны сан, хэрэгжүүлэгч байгууллагууд болох НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Консервэшн Интэрнэшнл байгууллага болоод Мөнгөн усны тухай Минамата конвенцын ажлын алба, мөн хөтөлбөр хэрэгжиж буй нийт 23 орны төрийн байгууллага, төслийн баг, бичил уурхайчдын төлөөлөл бүхий 200 гаруй оролцогчид оролцов.
Чуулганы үеэр алтны "Бичил уурхайн салбарын санхүүжилт", "Хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа", "Технологийн шийдэл" сэдэвт үндсэн хэлэлцүүлгүүдэд төслийн багаас илтгэл хэлэлцүүлж, төслийн туршлага, үр дүнг бусад орнуудтай хуваалцлаа.
Түүнчлэн төслийн голлох үр дүнгүүд болон мөнгөн усны хор хөнөөлийг таниулах, олон нийтэд хариуцлагатай бичил уурхайг сурталчлах зорилтот видео контентуудыг чуулганд оролцогчдод үзүүлэв.
Мөн төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгонд байгуулсан алтны хүдэр баяжуулах бага оврын үйлдвэрт виртуалаар зочлох боломж олгосонд чуулганд оролцогчид талархалтай байлаа.
Knowledge Areas: